Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн ордонд өнөөдөр /2023-03-05/ зураач С.Мөнгөнзулын анхны бие даасан уран бүтээлийн "ГҮНЖ" үзэсгэлэн нээлтээ хийлээ. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Эрвээхэйн сүнс" номын өдөрлөгийг хамтатган зохион байгуулснаараа онцлогтой байв. 

Нээлтийн үеэр зураач С.Мөнгөнзул "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Үзэсгэлэн нь түүний бие даасан анхны үзэсгэлэн бөгөөд 30 орчим уран бүтээл дэлгэгджээ.