Цаг үеийн мэдээ

Монголын мэргэжлийн туухай өргөлтийн "Төгс холбоо"-ноос санаачлан зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах Туухай өргөлтийн мэргэжлийн болон сонирхогчдын анхдугаар тэмцээнд  Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа О.Цэнгэл +85 кг ангилалд амжилттай оролцон улсын аваргын мөнгөн медаль хүртлээ.  Туухай өргөлт нь хүний бие бялдрыг эрүүлжүүлэх, хөгжүүлэх зорилготой тэсвэр тэвчээр хатуужлын илэрхийлэл болсон цэргийн спортын томоохон нэг төрөл юм. Тус тэмцээн 2023 оны 03 дугаар сарын 03-05 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, Төрийн цэргийн байгууллагын болон Фитнес клубийн нийт 50 гаруй тамирчин дөрвөн төрлийн жинд, тэсвэр тэвчээр, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн юм.