Цаг үеийн мэдээ

“ГУРВАН ТИВ”-ийн кино наадам нь Бүгд найрамдах Франц Улсын Нантес хотноо 2023 оны 11-р сарын 24-өөс 12-р сарын 3-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. 

Кино уран бүтээлчид та бүхэн уран бүтээлээ илгээнэ үү. 

Тавигдах шаардлага: 

• Африк, Латин Америк, Ази гэсэн гурван тивийн аль нэг улсын харьяат найруулагч байх 

• Кино уран бүтээл нь хамгийн багадаа 45 минут үргэлжлэх 

• Тухайн уран бүтээл нь 2022 оны 11-р сарын 1-ээс хойш хийгдсэн байх 

• Бүгд найрамдах Франц улсад нээлтээ хийх боломжтой байх

Жич: Тухайн уран бүтээл нь өөр ямар нэгэн наадамд бүртгүүлээгүй мөн нээлтээ хийгээгүй байх эсвэл ТВ, Видео санд цацагдаагүй байх шаардлагатай. 

Тус наадмын үеэр кино уран бүтээлийг гурван удаа үнэ төлбөргүй олон нийтэд үзүүлнэ. Мөн кино наадмын дараа уран бүтээл тус бүрийг нэг удаа 2024 оны нэгдүгээр сард Францын нийслэл Парис хотноо гаргахаар төлөвлөж байна. 

Түүнчлэн сэдэв, төрөл, жанраас үл хамааран бүхий л уран зохиолын болон баримтат киног хүлээн авах юм. Харин сэтгүүлзүйн шинж чанартай мэдээллийн хөтөлбөр, баримтат кино, сурвалжлага, сурталчилгааны болон байгууллагын киног сонгон шалгаруулдаггүй ба хүлээн авахгүй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг:  Aisha3continents@gmail.com мэйл хаягаар холбогдон авна уу. 

Бүртгэл

o Элсэлтийн хураамж €15 

o Урьдчилсан шалгаруулалтын киног 2023 оны 8-р сарын 21 хүртэл онлайнаар хүлээн авна.

o Кино нь эх хэл дээр байхаас гадна англи эсвэл франц хадмал орчуулгатай байх шаардлагатай ба хэрэв DVD илгээсэн бол зардлыг илгээгч тал  хариуцах болно.