Цаг үеийн мэдээ

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний түүхт 102 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 120 дугаар анги “Марш тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.

“Оны тэргүүний офицер”-ын тэргүүн байрт ахлах дэслэгч Б.Ууганбаяр, дэд байрт ахлах дэслэгч Б.Доржсүрэн, гутгаар байрт ахлагч М.Чойнхор, “Оны тэргүүний ахлагч”-ийн тэргүүн байрт ахлагч Ч.Сумъяабазар, дэд байрт  ахлах ахлагч Б.Цэрэннадмид, гутгаар байрт дэд ахлагч Е.Хурбанбек, “Тэргүүний эмэгтэй цэргийн алба хаагч”-ийн тэргүүн байрт ахлагч Б.Өлзийсайхан, дэд байрт дэслэгч Э.Эрдэнэцэцэг, гутгаар байрт дэслэгч Б.Халиун нар шалгарав. 

“Марш тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах төрөлд тэргүүн байрт ахлах дэслэгч Г.Баяр-Эрдэнэ захирагчтай тасаг, дэд байрт дэслэгч Э.Золжаргал захирагчтай тасаг, гутгаар байрт ахлах ахлагч Д.Бүрэнзаяа захирагчтай тасаг тус тус манлайлав.

Мөн офицер, ахлагч нарын дунд зохион байгуулагдсан “Мэргэн буудагч” тэмцээний “Гар бууны тогтоол буудлага”-аар тэргүүн байрт хошууч Ө.Нарантуяа, дэд байрт ахмад А.Энхбат, гутгаар байрт дэслэгч Б.Халиун, “Автоматын тогтоол буудлага”-аар тэргүүн байрт ахлагч Ч.Сумъяабазар, дэд байрт сургагч ахлагч Ч.Лхагважав, гутгаар байрт дэслэгч Б.Халиун нар шалгарч, шагналаа гардан авсан юм.