Цаг үеийн мэдээ

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийтийн Хөлбөмбөг" төслийн хүрээнд зохион байгуулагддаг 21 Аймгийн Аварга Шалгаруулах Футзалын тэмцээний заавар батлагдаад байна.

2023 оны 21 Аймгийн Футзалын АШТ нь 3 дугаар сарын 26-наас эхэлж Дорноговь аймгийн Сайншанд хотын Биеийн Тамир Спортын Газрын спорт ордонд зохион байгуулагдана.

Энэ жилийн 21 Аймгийн Футзалын АШТ-ний аваргаар тодорсон баг нь UB Cup тэмцээний аварга буюу Улаанбаатар хотын аварга багтай " ҮНДЭСНИЙ ЦОМ "-ын төлөөх нэмэлт тоглолт хийнэ.

Эх сурвалж МХБХ