Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн БТС-ийн зохион байгуулдаг "MNUE OPEN" тэмцээний Жүдо, Жюү Жицүгийн төрөл өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 31 их, дээд сургууль, 99 ерөнхий боловсролын сургуулийн 942 сурагч, оюутан тамирчид өрсөлдсөн юм. Энэ жил MNUE OPEN тэмцээн нь спортын 4 төрлөөр зохион байгуулагдаж байна.