Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны мөнгөн медальт, ОУХМ Санжаагийн Батсүх агсны нэрэмжит чөлөөт бөхийн 2023 оны U17 насны ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар сарын 17-19-нд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд боллоо. Тэмцээнд хот, хөдөөгийн 34 багийн 500 гаруй тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10 жинд өрсөлдөв. 

Хөвгүүдийн багийн дүнгээр гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, Э.Алтанцоож дасгалжуулагчтай Төв Арж, ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай Спортын төв сургууль, охидын багийн дүнг гавьяат тамирчин Д.Отгонцэцэг дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг, “Таван хан ноён” клуб, Ц.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Төв Арж, гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны баг эхний гурван байрыг эзэллээ. 

Сүүлийн өдөр эхний 6 байрт шалгарсан багуудын халз барилдаан зохион байгуулагдахад хөвгүүдээс Л.Энхбаяр Т. Алтанхуяг дасгалжуулагчтай Төв Арж алт, Ё.Батдархан, У.Оюунбаяр дасгалжуулагчтай Дархан-Эрхэт мөнгө, Г.Мандахнаран, Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо хүрэл, охидоос Ч.Мөнхбат, Ц.Билэг-Өрнөх дасгалжуулагчтай Архангай аймгийн баг тэргүүлж, Л.Энхбаяр П.Мөнхсум дасгалжуулагчтай Төв Арж, Б.Ууганбаяр, Д.Отгонцэцэг дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг, “Таван хан ноён” клуб хоёр, гуравдугаар байрт оров.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Хөвгүүдийн 45 кг:

1. Б.Буянжаргал (Төгс)

2. Б.Өсөх-ирээдүй (Төв арж)

3. Ц.Баасанхүү (Дархан Эрхэт)

3. Э.Дөлгөөн (Төв Арж)

48 кг:

1. Т.Энххүслэн (Сэлэнгэ AQUA)

2. О.Анар (Баянгол, Аваргууд)

3. У.Буянхишиг (Дархан-Эрхэт)

3. С.Тэгштулга (Намирын хүчтэн)

51 кг:

1. Б.Ренчинпэлжээ (Спортын төв сургууль)

2. Т.Мянганбанзрагч (Дархан Эрхэт)

3. О.Тэмүүлэн (Сэлэнгэ AQUA)

3. З.Батмэнд (Алдар)

55 кг:

1. А.Сүхбат (Сонгинохайрхан дүүрэг, MJ)

2. П.Сумъяабазар (Алдар)

3. Б.Ёндонсамбуу (Хантайшир)

3. Б.Наран-Өлзий (Алдар)

60 кг:

1. Б.Занданбат (Сэлэнгэ AQUA)

2. А.Даваадорж (Төгс)

3. М.Сумьяабазар (Алдар)

3. М.Баяндалай (Увс)

65 кг:

1. А.Анх-Эрдэнэ (Налайх)

2. Ж.Далайцэрэн (Спортын төв сургууль)

3. Т.Эрдэнэцогт (Баянгол, Аваргууд)

3. М.Мөнгөншагай (Цаст тайга)

71 кг:

1. П.Билгүүндалай (Алдар)

2. Ц.Ганбат (Алдар)

3. Г.Баасан-Очир (Төв Арж)

3. Б.Баяржавхлан (Архангай)

80 кг:

1. Э.Бямбадорж (Орхон, Ирээдүйн одод)

2. Б.Данзанравжаа (Увс)

3. Б.Батжаргал (Төв Арж)

3. С.Баярбаатар (Өмнөговь)

92 кг:

1. А.Дэмүүл (Спортын төв сургууль)

2. Э.Баярбаатар (Алдар)

3. М.Өсөхжаргал (Аварга)

3. Б.Лхагважав (Төв Арж)

110 кг:

1. С.Нарантулга (Спортын төв сургууль)

2. Т.Лхагвадорж (73 сургууль)

3. Ц.Буянтогтох (Төв Арж)

3. П.Мөнх-Эрдэнэ (Сэлэнгэ AQUA)

Охидын 40 кг:

1. О.Гансувд (Хантайшир)

2. Б.Мөнхцэцэг (Дорноговь)

3. О.Оюунчимэг (Хантайшир)

3. С.Солонго (Төв Арж)

43 кг:

1. Г.Бүрэнбаяр (Сэлэнгэ Таванхан Ноён)

2. Э.Даваадулам (Архангай)

3. С.Очиртуяа (Төв Арж)

3. Б.Уугантамир (Хантайшир)

46 кг:

1. Ө.Энхмэнд (Сэлэнгэ Таванхан Ноён)

2. Э.Солонго (Алдар)

3. Г.Соёлоо (Спортын төв сургууль)

3. Ц.Энхнаран (Олимп)

49 кг:

1. Б.Чулуун-Эрдэнэ (Төв Арж)

2. А.Амар-Орчлон (Алдар)

3. Г.Пүрэвжаргал (Архангай)

3. Ц.Лхамсүрэн (Төв Арж)

53 кг:

1. М.Баясгалан (Сэлэнгэ Таванхан Ноён)

2. Д.Эрдэнэцэцэг (Архангай)

3. Г.Хулан (Сэлэнгэ Таванхан ноён)

3. Ч.Мягмарбаяр (Хөвсгөл)

57 кг:

1. Д.Энхдангина (Спортын төв сургууль)

2. Л.Цэцэгмаа (Алдар)

3. Г.Арвинбаяр (Төв Арж)

3. М.Оюунжаргал (Спортын төв сургууль)

61 кг:

1. Ү.Мөнхчимэг (Төв арж)

2. Э.Гүндэгмаа (Баянхонгор)

3. М.Ариунгоо (Төв арж)

3. Б.Үүрийнцолмон (Төгс)

65 кг:

1. А.Марина (Налайх)

2. И.Энхжин (Сэлэнгэ)

3. М.Батсүрэн (Аварга)

3. Ч.Азжаргал (Налайх, Голомт)

69 кг:

1. Э.Аззаяа (Налайх, Голомт)

2. Л.Эрдэнэбулган (Алдар)

3. С.Уянга (Архангай)

3. Б.Энхжин (Аварга)

73 кг:

1. З.Энхжин (Сэлэнгэ Таванхан Ноён)

2. Л.Тэргэлсаран (Хантайшир)

3. Б.Энхжин (Төв Арж)

3. А.Мөнхжин (Хэнтий)