Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны ээлжит "Их Дуулга" тэмцээн гуравдугаар сарын 24-26-нд Гүржийн нийслэл Тбилисид болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 8, нийт 16 жүдоч оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов. Гүржийн Грандслам 2021 онд IJF-гийн календарьт багтсан бөгөөд гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг алт, ОУХМ Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил манай жүдочид оролцоогүй.

Тбилисид зодоглох Монголын жүдочид:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

57 кг: М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

-78 кг: О.Хүслэн

+78 кг: А.Адъяасүрэн