Цаг үеийн мэдээ

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д өрсөлдөж буй манай тамирчин, Азийн аваргын хүрэл медальт О.Есүгэн хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдан тэмцээнийг өндөрлүүллээ. 

Залуучуудын Европын аварга цолтой Италийн боксчин С.Чарааби манай тамирчныг 5:0-ээр ялж, медаль дээр буусан юм. 

Манай нөгөө тамирчин М.Энхжаргал (54 кг) орой 21 цагийн үед Италийн О.Савчуктай хүрэл медалийн төлөө тулалдах болно.