Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  Энэтхэгийн Шинэ Дели хотод болж байна.

Өнөөдөр 48 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг мөнгөн медалийн төлөөх тулаанд Мароккогийн тамирчныг 5.0 харьцаагаар хожлоо. Тэрээр нөгөөдөр Вьетнамын Ти Там Нгуентэй алтан медалийн төлөө өрсөлдөнө.