Цаг үеийн мэдээ

Амь насанд эрсдэлтэй алхам хийдэг адал явдал эрэлхийлэгчдийн хамгийн нийтлэг сонголт бол хамгаалалтын олсоор бэхлүүлж өндрөөс чөлөөт үсрэлт хийх юм. Тэгвэл Тайландад Хонконгоос ирсэн 39 настай жуулчин эрэгтэйг өндрөөс үсрэх үед хамгаалалтын олс нь тасарсан байна. Азаар уг жуулчныг амь насанд эрсдэлгүй өнгөрчээ.

Хонконгоос ирсэн Майк нэртэй жуулчны олс тасарсны дараа усанд унасан байна. Усанд унасан жуулчин 10 давхар өндөр барилгатай дүйцэх өндрөөс унажээ. Уг явдал энэ жилийн нэгдүгээр сард Паттаяагийн жижиг тосгонд болсон ба энэ долоо хоногт бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдсанаар олны анхаарлыг татсан байна. 

Майк ус руу унахдаа зүүн талаараа унасан тул хүнд бэртэл авчээ. Тэрээр тавцангаас үсрэхдээ нүдээ аньж, олс эргэн татах үед нүдээ нээхээр бодож байсан ч ус руу унахдаа олс татарсныг мэдсэн байна. Хэрэв усанд сэлж чаддаггүй хүн байсан бол амь насаараа хохирч болох байсныг Майк хэлжээ. 

Чөлөөт үсрэлт хийлгэж байсан цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс урьд өмнө олс тасарсан тохиолдол огт гарч байгаагүй гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: CNN