Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод амьтны хүрээлэнгээс зугтсан тахийг гурван цагийн дараа олж, тайвшруулан зохих газарт нь буцаажээ. Африкийн алаг тахь хүрээлэнгийн торыг эвдэж гарсан гэж амьтан хамгаалагчид үзсэн байна.

Серо нэртэй залуу тахь 2021 онд амьтны хүрээлэнд төржээ. Пүрэв гарагийн орой малын эмч нарыг шалгахад хэвийн, тогтуун байсан гэж Сөүл дэх Хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан мэдээлсэн байна. 

Цахим сүлжээнд тавигдсан бичлэгээс харахад тахь хөл хөдөлгөөн ихтэй Сөүл хотын гудамжаар зугаалахдаа гэрлэн дохио дээр шил дараалсан машины цувааг дагаж алхжээ. Мөн тэнгэр баганадсан өндөр барилгууд дундах явган хүний гудамжаар явж бусдын анхаарлыг татсан байна. 

Цагдаа нар онцгой байдлын ажилтнуудтай хамтран тахийг барьж, гурван цагийн турш үргэлжилсэн эрх чөлөөт зугаалгыг нь дуусгажээ.

Эх сурвалж: The Guardian