Цаг үеийн мэдээ

Үл хайхрах хүчирхийлэл нь хүүхэдтэй зүй бус харьцах явдлын хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр хэдий ч нийгэм, олон нийтийн дунд үл хайхрах хүчирхийллийн тохиолдолд бага анхаарах хандлагатай байдаг. Хүүхдийг зодох, хэл амаар доромжлох зэрэг насанд хүрэгчдийн идэвхитэй үйлдлээр илэрхийлэгдэх бусад төрлийн хүчирхийлэлтэй харьцуулахад үл хайхрах хүчирхийлэл нь насанд хүрэгчдийн идэвхигүй үйлдэл, хандлагаар илэрдэг. 

Үл хайхрах хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан байдалд үзүүлж буй сөрөг үр нөлөө нь ихэвчилэн шууд бус, далд хэлбэрээр явагддаг ба хүүхдийн цаашдын өсөлт хөгжилд маш их хор уршиг дагуулдаг.