Цаг үеийн мэдээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүн болон ХНХ-ын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай  хүсэлтийг Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ танилцууллаа. 

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: "Монгол улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 22-р зүйлийн 1 дэх хэсэг, 29-р зүйлийн 1 дэх заалтыг  тус тус үндэслэн Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх захирамж гаргалаа" гэв.