Цаг үеийн мэдээ

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар “Монголын шүүх ба хуулийн байгууллагуудыг цахимжуулахад мэдээллийн технологийн үүрэг, чадавхи” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр цахим шилжилтийн одоогийн нөхцөл байдал ба хууль эрхзүйн үндсийг танилцуулав.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу “И-Монголиа”-д 71 төрийн байгууллагын 834 үйлчилгээг холбож, 1,557,400 хэрэглэгч бүртгүүлэн, 20,8 сая удаа цахим хэлбэрээр төрийн үйлчилгээ авч, 123 тэрбум төгрөгийн шууд бус зардлыг хэмнэсэн байна. Тоон гарын үсэг бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш хэрэгтэй болохыг тэрээр онцолж байлаа. Төрийн байгууллагын хэмжээнд албан хэрэг хөтлөлтөд ашиглагддаг, хоорондоо холбогддоггүй, ялгаатай 15 өөр системийг нэг дор холбосон “DocX” цахим системийг нэвтрүүлсэн.

Цахим орчинд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэн, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн, төр, хувийн хэвшил, иргэний мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангана. Цаашид кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, мэдээллийн системийг нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах Нийтийн төвийг байгуулан үйл ажиллагааг жигдрүүлж, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх олон улсын болон гадаад улсын байгууллагуудтай мэдээлэл солилцох, харилцан туршлага солилцох хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого барин ажиллаж байна.

Шүүх цахимжуулалтад шилжихэд аюулгүй байдлыг хангахад бид бэлэн байгаа" гэлээ.