Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Т.Төмөрзориг нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд хянан хэлэлцэж шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Т.Төмөрзориг нарыг “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрх бүхий байгууллагын хяналтад ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрсдийн оршин суугаа дүүргээс өөр газар зорчихыг хориглох буюу “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулж шийдвэрлэв.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР