Цаг үеийн мэдээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын “Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах тухай” А/277 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор энэ оны 03 дугаар сарын 22-ы өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нэрэмжит “КЛАССИК ПАУЭРЛИФТИНГ-2023” аварга  шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Удирдлагын манлайллыг харуулж цагдаагийн газар, хэлтсийн дарга албан тушаалтан 8 оролцсон бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Токиогийн паралимпын “Алт”, Рио паралимпын “Хүрэл” медальт, Дэлхийн гурван удаагийн аварга, дэд хурандаа Э.Содномпэлжээ, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Батттулга нар хүрэлцэн ирж үзэж сонирхсон нь тэмцээний ач холбогдлыг илүү ихээр харуулсан үйл явдал боллоо.

Тэмцээнийг Пауэрлифтингийн холбооны мэргэжлийн шүүгчид шүүсэн ба 8 багийн 54 алба хаагч оролцож 9 жингийн 108 багц медалийн төлөө өрсөлдөж багийн дүнгээр ТЭРГҮҮН БАЙРАНД Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, ДЭД БАЙРАНД Нийслэлийн цагдаагийн удирдах газар, ГУТГААР БАЙРАНД Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар тус тус шалгарч амжилттай оролцлоо. 

Мөн тэмцээний онцлох амжилтыг дурдвал:

+7 4кг жингийн тамирчин Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Болд “ТАТАЛТ”-ын төрөлд 260 кг. 

+105 кг жингийн тамирчин Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Даваасүрэн “ШАХАЛТ”-ын төрөлд 205 кг , “ТАТАЛТ”-ын төрөлд 260 кг нийлбэр дүнгээр 710 кг-ыг өргөж бусдыгаа хошуучиллаа.