Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 3 дугаар сарын 23-ны өдөр "Манай ах зодуулж, дээрэмдүүлсэн байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгахад 42 настай эрэгтэй Б-ын гар утас болон хэтэвчинд байсан бэлэн мөнгийг 15-28 насны А, Б, Б, О нар бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Иргэд та бүхэн гудамж талбай олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.