Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн уулзвараас-Налайх дүүрэг рүү явах чиглэлийн авто замд энэ оны эхний 3 сарын байдлаар нийт 376 зам тээврийн осол гарсан байна. Тухайлбал дээрх хугацаанд уг авто замд хүний амь нас хохирсон ослын 1, хүн гэмтэж бэртсэн 15 зам тээврийн осол, эд материалын хохиролтой осол 360 бүртгэгдсэн байна. 

Эдгээр зам тээврийн осол, хэргийн үндсэн шалтгаан нь жолооч дүрэмд заасан тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлэх зөрчилтэй холбоотой байна. 

Тиймээс БЗДЦГ-ын Замын цагдаагийн хэлтсээс “Зөөврийн хурд хэмжигч” багаж ашиглан гудамж замын хяналт шалгалтын ажлыг тогтмол тавьж байгаа бөгөөд хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан нийт 1331 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.31 дэх хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгож, зөвшөөрөгдөх хурдыг 50 хувиас дээш хэмжээгээр хэтрүүлсэн 31 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулж ажилласан байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэмд заасан хурдны хязгаарыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.4.-т зааснаар “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км хэтрүүлэхгүй” байхаар сонгон явна уу.