Цаг үеийн мэдээ

​Жендэрийн үндэсний хорооноос санаачлан Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" аяныг 2023 оны 3 дугаар сарын турш зохион байгуулж байна. ​

Тус аянд Сангийн яамны хамт олон нэгдэж “Харилцан хүндэтгэе” уулзалт хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр яамны Түшээ танхимд зохион байгуулсан. Уулзалт хэлэлцүүлэгт яамны нийт 45 албан хаагч оролцож, харилцаа хандлага, ёс зүй байгууллагын соёлд хэрхэн нөлөөлдөг талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.