Цаг үеийн мэдээ

2023 оны 3 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар цочир хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурсан.

Энэ үеэр Хилийн цэргийн 0132 дугаар ангийн ... дугаар салбарын хилчид мотоцикл уналгатай 1 хүн хээр осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсныг ахлах ахлагч Г.Золжаргал, ахлагчтай байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад олж илрүүлэн, эмнэлгийн анхны тусламж үзүүлж эрдэнэт хүний амь насыг авран хамгаалжээ.

Мөн 172 тооны адууг хил давах эрсдэлээс сэргийлж иргэдэд учирч болзошгүй 189,2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн байна.