Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн 0168 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08.30-23.00 цагийн хооронд болсон байгалийн онц аюултай үзэгдлийн үеэр Хатанбулаг сумын Сулин, Эргэл, Агаруут багийн нийт 8 малчин  болон 6500 гаруй бог мал алга болсон талаар 17.00 цагт ангид мэдээлэл өгч, түүний дагуу ангийн төвөөс 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21.10 цагт 5 хүний бүрэлдэхүүнтэй, автомашин уналгатай эрлийн бүлэг, 23.30-03.35 цаг хүртэл эрлийн ажиллагаа зохион байгуулж алга болсон 8 иргэнийг олсон байна. 

Байгалийн онц аюултай үзэгдэл болох хүчтэй шороон шуурганаар уруудсан малыг улсын хилд тулсныг хилчид тогтоож, малчдад учирч болох 428.4 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.