Цаг үеийн мэдээ

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн арга хэмжээ 3 дугаар сарын 27-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна.

14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн "Мөнгөн мод-2022" наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа гэсэн төрлөөр шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач төрлөөр тодруулна.

2008 оноос соёл урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулан ирсэн тус үйл ажиллагааны он оны шилдэг болон бичигдсэн эрхэм уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байна.

"МӨНГӨН МОД" НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧИН ШАГНАЛ ХҮРТСЭН ДУУЧИД: