Цаг үеийн мэдээ

2023.3.25, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2023.3.25, Бямба гараг

Наран ургах шингэх: 06.46-19.11

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.