Цаг үеийн мэдээ

Тайваньд дээд сургуульд суралцангаа сагсан бөмбөгийн шигшээ багт нь тоглож буй Э. Саруул-Эрдэнэ, Э. Сугар-Очир нар маань Тайваний Оюутны лигийн D2-т дахин аваргаллаа. 

Тайваний хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн нэг Тайпэй Аренад болсон аваргын тоглолтод 98:69 харьцаатай илүүрхэн хожжээ. 

Энэ улирал нь манай 2-ын оюутны сүүлийн жил ба дасгалжуулагч багшийнхаа хамт шинэ сургууль руу шилжин очиж аваргалан аваргын цомыг 2 өөр сургуулиас хүртсэн тамирчид боллоо.