Цаг үеийн мэдээ

Японы холимог тулааны "Гладиатор" холбооны аваргын бүсний төлөөх тулаан өнөөдөр Осака хотод болж манай тамирчин Түмэндэмбэрэлийн Нямжаргал тулалдлаа. Т.Нямжаргал ММА-д 15 удаа ялж, 10 ялагдсан, Японы тулаанч Масаюүки Ватанабэг тулаан эхлээд дөнгөж 5 секундэд хүнд цохилтод оруулж ялалт байгууллаа.

Тус холбооны контендер эрхийн төлөө тулалдcан "Ширэн бээлий" клубийн тамирчин Алгирмаагийн Тэмүүлэн ялалт байгуулсан юм.