Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар АНУ-д мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа дөрөвдүгээр сарын 27-нд Нью Йорк хотын "Sony Hall" танхимд хийхээр болжээ. 

Цэндээбаатарын хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Сэм аваргад анхны тулаанаа Никарагуагийн Жованни Гутьеррестэй хийж гуравдугаар үед хүнд цохилтоор ялсан билээ.