Цаг үеийн мэдээ

Дөрөвдүгээр сарын барилдааны хуваарийг танилцуулж байна.

Дөрөвдүгээр сарын 03-06-нд өдөр бүр 20:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанууд, 

07-нд 12:00 цагаас Ардчиллын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

08-нд 12:00 цагаас Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

09-14-нд МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны тав, зургадугаар тойргийн барилдаанууд,

15-нд 12:00 цагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, 

22-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

23-нд 12:00 цагаас МҮОНРТ-ийн “Өв түгээ” төслийн барилдаан,

29-нд 12:00 цагаас Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, 

30-нд 12:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.