Цаг үеийн мэдээ

Дөрөвдүгээр сарын долооны Баасан гарагийн 12:00 цагаас Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. 

Барилдах бөхчүүдийг дөрөвдүгээр сарын 05-06-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. 

Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой. 

Тус барилдааны түрүү бөх найман сая, үзүүр бөх зургаан сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр гурван сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөгийн шагнал гардах юм.