Цаг үеийн мэдээ

Монгол улсын 2 иргэн Судан улсан мөргөлдөөний халуун цэгт гацсан тухай мэдээллийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад: "Суданы Хартум хотод болж буй зэвсэгт мөргөлдөөн 7 дахь өдрөө үргэлжилж байна. Зэвсэгт мөргөлдөөн болж буй хотод НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын нэг ажилтан болон НҮБ-ын UNISFA-ийн  нэг энхийг сахиулагч Монгол Улсын иргэд байгаа бөгөөд Гадаад харилцааны яамны зүгээс дээрх иргэдээ татан авах бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Мөн Хартум хотод байгаа 2 иргэнтэйгээ байнгын холбоотой байгаа" гэлээ.