Цаг үеийн мэдээ

Хонь:Мэргэжлийн үйл ажиллагаанд та хамгийн шилдэг нь байх болно. Энэ таатай хандлагыг дээд зэргээр ашигла. Зөв зохион байгуулахгүй бол өдөр тутмын уйтгартай ажил үүрэг хамаг цаг хугацааг авна. Бүх асуудалд мэргэжлийн хандахыг хичээ. Үүний зэрэгцээ хувийн амьдралд үүссэн асуудлаа ч шийдэх хэрэг гарна.
Үхэр:Таныг зовоож байгаа асуудалд хэт анхаарах хэрэггүй. Өөрийн сул талыг сайн ойлго. Гэнэтийн үйл явдалд зориулсан хариу арга хэмжээг хурдан хийгээрэй. Харин өөр сонирхолтой, үзэл бодолтой хүмүүстэй уулзах бол яаран дүгнэлт хийх хэрэггүй. Хэрвээ хэн нэгэн таны эсрэг байгаа бол тухайн үйл явцаас гарах үр дүнг шалга. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана.
Ихэр: Ажил хэрэгт ээдрээтэй хандлага их байгаа боловч амжилттай өдөр байна. Хүлээсэн үүргээ цагт нь биелүүлдэг бол ямар ч сөрөг хандлагыг үгүй хийж чадна. Удаан хугацаанд үргэлжилсэн ажлын ачааллаа багасга. Гэр бүлийн хүрээнд хүүхдийн хүмүүжилд санаа зовох асуудал гарч болзошгүй. Хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Эрүүл мэндийн байдал таатай байх болно.
Мэлхий: Сэтгэл ханамжийг тань тодорхойлсон зорилго бий болно. Өмнө нь хийж, хэрэгжүүлсэн ажил хэргийн үр дүн гарна. Бусдаас тусламж дэмжлэг авах болон сайн багтай хамтран ажиллах нь зайлшгүй авах арга хэмжээ байх болно. Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах нь тийм ч сайхан санаа биш байна. Түүний оронд харилцан ярилцан хэлэлцүүлэг өрнүүлээрэй.
Арслан: Ашиг орлоготой өдөр. Таны санаачилгатай, бүтээлч байдал орлогоо нэмэгдүүлэх олон боломж гаргаж байна. Шинэ санаа хайж байгаа хүмүүс гадуур гарч, өмнө нь очиж байгаагүй олон хүн цуглардаг газарт оч. Гэхдээ худлаа цуурхалд итгэж хэрэггүй. Улс төр, нийгмийн идэвхийг сэргээх арга хэмжээнд оролцоорой.
Охин: Өнөөдөр төрөлхийн азтай хүмүүс ч саад тотгортой учирна. Гэхдээ өөрөө бүх зүйлийн бий болгож чаддаг хүмүүсийг ямагт азын тэнгэр ивээх нь гарцаагүй. Амжилтыг атгаж чадсан бол түүндээ ханалгүй, эрч хүчээ сулруулахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хийх ажил, хэлэх үгээ сайн бодолцоорой. Нөхцөл байдлыг түргэтгэх гэж яарсны хэрэггүй. Ойр дотнын хүндээ өөрийгөө илэрхийлэх боломж олго.
Жинлүүр: Ажил дээр үүссэн шинэ боломж нь цаашид таны албан тушаалын ирээдүйг тодорхойлогдоно. Ахин дэвших боломж гарах боловч танд хүн бүр тийм ч таатай хандахгүй. Хүн бүрд таалагдах гэж үнэт цагийг бүү дэмий үр. Хамгийн гол зүйл болсон хувийн амьдралаа илүү зохицуулах хэрэгтэй. Хуучин танилуудтайгаа холбоогоо сэргээх хэрэгцээ үүснэ. Зарим хүний зөвлөгөө та үгүйлэгдэх болно
Хилэнц: Таагүй үйл явдалд хутгалдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Эрсдэлтэй саналаас шууд татгалзаарай. Тэвчээртэй байвал ихэнх тааламжгүй байдлууд аяндаа өөрсдөө арилах болно. Асуудлуудыг зөв шийдсэнээр та амьдралын баяр баясгалан, тэнцвэрт байдлаа олж авах болно.
Нум: Таагүй үйл явдалд хутгалдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Эрсдэлтэй саналаас шууд татгалзаарай. Тэвчээртэй байвал ихэнх тааламжгүй байдлууд аяндаа өөрсдөө арилах болно. Асуудлуудыг зөв шийдсэнээр та амьдралын баяр баясгалан, тэнцвэрт байдлаа олж авах болно.
Матар: Хичээл зүтгэл гаргах болон хийгүй нягт ажиллах нь таны гол давуу тал байх болно. Хэдий ихээхэн зөрчил тэмцэл гарч ирэх боловч таныг амжилт болон ажлын үр өгөөж хүлээж байна. Эрүүл мэндийн асуудлыг анхаарлын төвд байлга. Бие махбодоо эрүүлжүүлэх дэглэм үр дүнтэй байх болно.
Хумх: Эрч хүч од эрхсийн нөлөөгөөр нэмэгдэж байна. Өнөөдөр ажил ихтэй, завгүй байх бололтой. Гэр орны зохицуулах ажил овоорсон тул та бүгдийг амжуулах хэрэгтэй. Ихэнх хүмүүс нэг доор бөөн ажлыг амжуулах гэж сандран гүйх болно. Гэхдээ өөртөө амарч тайвшрах чөлөөт цаг гаргаарай. Тайван орчинд түр ч атугай бясалгал хийх нь таны сэтгэл санааг амар тайван болгоход их тусална.
Загас:Хэрвээ ашигтай гэрээ хэлцэл байгуулах эсвэл цалин мөнгөө нэмэгдэхийг боломж хүлээж байгаа бол тун удахгүй сайн мэдээ сонсох болно. Таны өмнө нь хийсэн хөрөнгө оруулалт болон санхүүгийн үйл ажиллагаа ашиг авчрах магадлалтай. Гэхдээ илүү ашгийн төлөө эрсдэлтэй алхам хийх хэрэггүйг од эрхэс сануулж байна.