Цаг үеийн мэдээ

“Сэмүүн” студийн найруулагч Б.Баярын бүтээсэн “Хүн гүрний үр хойч” баримтат киноны нээлт өчигдөр боллоо.

Тус баримтат кино нь Европын хүн болон Монголчууд нь эртний Азийн Хүн гүрнээс улбаатай, угсаа гарвал нэг болохыг харуулах зорилготой түүхэн судалгаа баримтад тулгуурласан өмнө нь хийгдэж байгаагүй сэдвийг онцолсноороо шинэлэг бүтээл юм. Баримтат киноны зураг авалт нь Унгар, Австри, Румын, Словак улсуудын түүхэн дурсгалт газрууд, Унгар ард түмний уламжлалт ёс заншил, дуу хуур, хэл яриа, Хүн гүрэн болон Унгар улсын археологийн олдворууд гээд Хүнчүүдийн гарал угсаа, үүх түүхийг тодотгох бүхий л баримтуудад тулгуурлан хийгдсэн аж.

Киноны нээлтэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвэр Ласло оролцлоо. Тэрбээр Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар 5 дугаар сарын 4-7-нд  Монгол Улсад айлчилж байгаа юм.