Цаг үеийн мэдээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй шил ажиллагааны хүрээнд Монгол улсад нийт 25 тусгай сан үйл ажиллагаа явуулж байгаагаас есөн сангийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Тэгвэл өнөөдөр дараах таван сангийн мэдээллийг ил тод болгож байгаа талаар ЦХХХ-ы сайд Н.Учрал мэдээллээ.  

Тодруулбал,

-БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан

-БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан

-ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан

-СЯ: Соёлын яам: Кино урлагийг дэмжих сан

-ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан зэрэг сангуудын мэдээлэл shilen.gov.mn сайтад байршсан байна. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал энэ үеэр хэлэхдээ: 

"Засгийн газрын 25 сан бүгд Засгийн газраас санхүүждэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдгээр сангууд нь байх ёстой. Хамгийн гол нь зорилтот бүлэгт хүрдэг байх нь зүй. Сангуудын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох, хараат бус хяналтын зөвлөл байгуулах зэргээр ажиллах ёстой. Одоогийн байдлаар 14 сангийн мэдээллийг ил боллоо. Цаана нь 10 сан үлдлээ. Ирэх долоо хоногоос эдгээр сангийн мэдээллийг байршуулна. Учир нь Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ирэх сарын нэгний өдөр гэхэд сангуудын мэдээллийг ил тод байршуулж буй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу энэхүү үйл явц цаашид тасралтгүй үргэлжилнэ” гэв.