Цаг үеийн мэдээ

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд эрх мэдэлтнүүдийн үр хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадны улс орнуудад суралцсан асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Уг асуудалтай холбогдуулан иргэдийн зүгээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй тусгай сангуудын мэдээллийг ил болгохыг шаардаж буй. Тэгвэл өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "ИНЕГ-аас 2005-2022 онд 11 сая 376 мянган ам.долларын санхүүжилтыг гарган нийт 367 иргэнийг сургасан байна. Суралцагчдын бүх мэдээллийг цахим хуудаснаа байршуулсан талаар хэллээ. 

Нээлттэй мэдээллээс харахад тус газрын тэтгэлгээр гадны улс орнуудад суралцсан ч сургуулиа төгсөөгүй 11, ажилдаггүй 63 иргэн байна. 

Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Эдгээр хүн дотор ашиг сонирхлын зөрчил бий болгож, хууль журам зөрчсөн хүн байвал хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагууд шийдэх байх. Өнөөдөр ажиллаж буй хүмүүст хариуцлагын асуудал ярина. Сайдын хувьд ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээг авна" гэдгээ илэрхийллээ.