Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн онгоц анхны арилжааны нислэгээ үйлджээ. Эйрбус, Боинг зэрэг томоохон үйлдвэрлэгч компаниудтай өрсөлдөхөөр зэхэж буй C919 загварын онгоц China Eastern эйрлайнсын MU9191 дугаарын нислэгийг өчигдөр амжилттай гүйцэтгэсэн байна.

Бусад онгоцнуудтай харьцуулахад илүү нарийн загвараар үйлдвэрлэгдсэн тус онгоц ням гарагийн өглөө 10:32 цагт Шанхайгаас хөөрч 12:31 цагт Бээжингийн Капитал олон улсын нисэх буудалд газарджээ. Тус онгоцыг Комак буюу Хятадын арилжааны нислэгийн корпорац үйлдвэрлэсэн байна.

Хэдийгээр С919 онгоцыг Хятадад үйлдвэрлэсэн ч хөдөлгүүр, нислэгийн электрон төхөөрөмж зэргийг барууны өрсөлдөгчдөөс нийлүүлэхээс өөр аргагүй байгаа ажээ. Нийт 164 суудалтай онгоц Шанхай-Бээжингийн нислэгийг 130 гаруй зорчигчийн хамт гурван цагийн турш үйлдсэн байна. 

Уг онгоцыг илүү олон зорчигчтойгоор, илүү хол зайнд нислэг үйлдэх боломжтой гэж үзэж байна. С919-ийн ах болох ARJ21 нэртэй Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц 2016 оноос хойш ашиглагдаж байгаа юм. Комак ирэх таван жилийн хугацаанд 150 онгоц үйлдвэрлэхээр төлөвлөсөн ба С919 загварын 1,200 онгоцны захиалга авсан байна. 

Эх сурвалж: ВВС