Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Белгород мужийн Шебекино хотыг буудах үеэр таван хүн бэртэж, нэгнийх нь гар тасарсан гэж тус мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгджээ.

Түүний хэлснээр, өнөө шөнө Шебекиногийн хувьд "хүнд" байлаа. Хотыг нэг цаг орчим буудсан байна. Агаарын довтолгооноос хамгаалах систем Белгород мужид ажиллаж эхэлжээ.

Шинэчлэгдсэн мэдээллээр хохирогчдын дунд мөрний ясны ил хугаралтай цагдаагийн ажилтан, гүүрний хамгаалагч, дээд доод мөчний хэлтэрхийний шархтай хоёр эмэгтэй, "олон хэлтэрхийний шархтай ухаангүй" эрэгтэй хүн байгаа аж.

Украинтай хиллэдэг Шебекинод нэг өдрийн дотор олон барилга орон сууц галд өртжээ. Шебекиногийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж байна. Белгород мужийн Шебекинский, Грайворонскийн дүүргүүдээс хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлж байна. 5-р сарын 31-нд 300 хүүхдийг Воронеж руу илгээсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ.

Оросын талын эх сурвалжууд Белгород мужийн хил дээр өрнөсөн өглөөний тулааны талаар мэдээлж байна.  "Оросын Зэвсэгт хүчний 20 орчим хилчин, 20 орчим хугацаат цэргийн алба хаагч тулалдаанд оролцсон" гэж сувгууд бичжээ.

Мөн Baza Telegram сувагт хорлон сүйтгэх бүлэг Орос, Украины хилийн Шебекино шалган нэвтрүүлэх боомтод танкны тусламжтайгаар халдсан харин тэднийг  хилчид болон цэргийн албан хаагчид саатуулж байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Настоящее время