Цаг үеийн мэдээ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр харьяалал харгалзахгүй дараах үзлэг, шинжилгээ, оношилгоог хийнэ. 

“Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв”–д /2023.06.07-ны өдөр 10:00-15:00 цагт Амбулаторийн 5 давхарт/ дараах шинжилгээ, оношилгоо, үзлэг хийгдэнэ. Үүнд:  

1. Биеийн найрлага хэмжих Accuniqu-920 аппаратаар өөх, булчингийн масс, эрдэс, уургийн хэмжээг тодорхойлж, дүгнэлт гаргах; 

2. Ясны нягт тодорхойлох Osteosys 3000 аппаратаар ясны сийрэгжилтийг тодорхойлох; 

3. Хэвлийн ЭХО оношилгооны аппаратаар дотор эрхтний өөрчлөлтийг тодорхойлох;

4. Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох; 

5. Хоол зүйн иж бүрэн зөвлөгөө мэдээлэл өгөх; 

6. Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс сэргийлэх сургалтыг зохион байгуулах; 

7. Дотор, мэдрэлийн эмчийн үзлэг зохион байгуулах; 

8. Шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах; 

9. Витамин, эрдэс, нэмэлт бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа; 

10. Үйлчлүүлэгчдийг эмчилгээнд хамруулах, цаг товлолт хийнэ.