Цаг үеийн мэдээ

ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Делл технологийн компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Делл технологийн компанийг “ICT EXPO-2023” арга хэмжээнд оролцож буйд талархал илэрхийлээд, ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдан ажиллаж буй талаар онцоллоо.

Делл компанийн зүгээс мэдээлэл технологийн инженерүүд байнга сурч, хөгжиж байх шаардлагатай. Хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч компанийн хувьд бусад үйлдвэрлэгч компаниудтай нээлттэй хамтран ажилладаг. Сайн туршлагаа хуваалцан, тоон бичиг үсгийн чадвар, үүлэн технологийн чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ.

Делл технологийн компани нь дэд бүтцийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгчдэд компьютер, тоног төхөөрөмж, data, cloud, end-to-end шийдлийг санал болгож дэлхийн 182 оронд үйл ажиллагаагаа явуулдаг компани юм.