Цаг үеийн мэдээ

Аалз: Аалз зүүдэнд орох нь өөрийн ажилдаа хянамгай, идэвхтэй байж амжилт олно. 

Шүлсээрээ хийсэн торондоо эргэлдэх аалз: Та гэр орондоо аз жаргалтай, тайван сайхан байна. 

Зүүдэндээ аалзыг алж байвал та эхнэртэйгээ эсвэл амрагтайгаа маргалдана.

Аалзанд хазуулж байвал та урван тэрслэлтийн золиос болно, дайснуудын балгаар ажил хэрэг хохирно. 

Аалзнууд таныг торондоо бүслэн хүрээлж байна гэж зүүдэлбэл нөхцөл байдал ер бусын сайнаар өрнөнө мөн эрүүл мэнд сайн, аз, найз нөхдийн дэмжлэгийг авна.

Аалзны торонд аварга том аалзтай тулгарлаа гэж зүүдэлбэл аюултай харилцаа холбооноос эс хамааран амьдралдаа хурдан амжилт олно. 

Нэгэн зэрэг маш том бас маш жижигхэн аалз тан руу ойртон ирж байвал ажилдаа их амжилт гаргаж, хэмжээ хязгааргүй ажилтандаа нэг биш удаа баярлан бахдан сууна.

Том аалз таныг хазах аваас ялихгүй дайралтад өртөж, атаархлын бай болно.

Хэрвээ маш том аалзнаас зугтаж байна гэж зүүдэлбэл хэцүүхэн нөхцөл байдалд аз танаас нүүр буруулна. Энэ аалзыг алж чадах аваас нэлээд хүндтэй байр суурь эзлэх юм байна. Хэрвээ тэрхүү алагдсан аалз дахин сэргээд таны араас хөөвөл өвчинд дарлагдаж, аз, азгүйдэл ээлжилнэ. 

Залуу бүсгүй зүүдэндээ эргэн тойронд нь аалз арваганалдан гүйлдэж байгааг харвал түүний аз жаргал ойрхон айсуй бөгөөд шинэ найз нөхөдтэй болох юм байна. 

Аалзны тор нь таатай орчин, ажил хэрэг амжилттай байхыг заадаг ажээ.

Могой зүүдлэх нь: Зүүдэндээ аварга могой харах-энэ нь чөтгөр харсан зүүдний тайлалтай бараг адил. Хүнд үе урагшгүй байдал. Хүний ертөнцөд сэтгэл гонсойх зүйл тохиолдоно.

 Харин аварга могойг алж байгаа зүүд нь сайн агуулгатай. 

Авдар: Зүүдэндээ мөнгө, үнэт эдлэл хадгалдаг авдар үзэх нь таны амжил хэрэг болоод хайр дурлалын асуудал бат найдвартай байхын баталгаа.

Зүүдэндээ авдрыг онгойлгох гэж оролдож байвал таны төлөвлөгөө биелж чадалгүй нуран унаж маш их гутралыг амсана.

Хэрвээ авдар хоосон байвал таныг зовлон зүдгүүр хүлээж байна. 

Авс: зүүдэндээ авс харах нь хүнд гарз хохирол, дотны хамаатны сайн хүн эрт нас барж хүнд гарз хохирол амсаж магад. 

Цэцэг бүхий авс сүмд байхыг харвал гэрлэлт аз жаргал авчрахгүй. Ер нь энэ бол таагүй зүүд. Малчин хүнд малын өвчин гарахыг, тариачин хүнд ургац муу байхыг илтгэнэ. Ажил хэрэгч хүмүүст бүтэлгүйтлүүдийг залуу хүмүүст гэрлэлт нь азгүй байхыг хэлж байна. 

Авс хөдөлж байна гэж зүүдэлбэл ийм зүүдний дараа өвчин тусах эсвэл гэр бүлийн амьдралын эхлэл таатай биш байна. 

Өөрийгөө авсанд хэвтэж байгаагаар болон авсан дээр сууж байгаагаар зүүдлэх нь хэрүүл, маргаан, хүнд өвчин гарах, хийсэн үйлдэлдээ гэмших зэрэг таагүй агуулгатай. 

Аянга: аянга зүүдэлбэл өвдөнө.

Автомашин: Машинаар явж байна гэж зүүдлэх - та ажил хэрэгтээ идэвхтэй байж амжилт гаргана.

Машины осолд орлоо гэж зүүдэлбэл удахгүй болох зугаа цэнгэлээс сайхан сэтгэгдэлтэй үлдэнэ гэж найдах хэрэггүй болов уу. 

Автомашины ослоос зайлсхийж чадсан бол энэ сайн шинж тэмдэг буюу өөрийн өрсөлдөгчтэйгөө шударга байдлаар сөргөлдөөнөөс гарч чадна. 

Зүүдэндээ машин худалдаж авах нь мөн сайн шинж тэмдэг, та өмнөх гайгүй байр сууриа сэргээж чадна.

Харин машин зарж борлуулж байна гэж зүүдэлбэл гэж зүүдэлбэл хувь заяаны таагүй эргэлт болно. 

Машиныг удирдан, залуурдаж байвал гарз, хохирол өвчин зовлонгийн ёр.

Явдал дундаас машинаас хаягдвал таагүй мэдээ сонсоно. 

Зүгээр л машин зүүдэнд үзэгдвэл сайхан аялалд явах, амьдралд өөрчлөлт гарахын шинж. 

Машиныг хулгайлсан байна, алга болчихсон байна гэж зүүдэлбэл таны санаа зорилго нурж, үүнээс хамааран ирээдүйн төлөв өөрчлөгдөнө. 

Машинаас буух нь төлөвлөгөө тань амжилттай хэрэгжиж таны сэтгэл хангалуун байна.

Агаар: Энэ зүүд нь ямар ч сайн зүйлийг амладаггүй, ажил хэрэг таагүй байдалд байгааг харуулдаг. 

Халуун агаараар амьсгалж байна хэмээн зүүдэлбэл таныг хүчээр хорон зүйл рүү татна. 

Хүйтэн агаар мэдэрч байвал ажил хэрэг будилан самуурч, гэр бүлийн харилцаанд хүндрэл гарна. 

Чийгтэй агаар мэдрэгдэж байвал үйлийн үрээр болсон явдал хэсэг хугацаанд таны эрхийг боогдуулж, амьдралд идэвхгүй болгож, өөртөө итгэх итгэлийг чинь алдагдуулна. 

Ажил: Өөрийгөө маш шаргуу хөдөлмөрлөж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр бүх хүч чадлаа дайчилбал зохих амжилтад хүрч чадна гэдгийг харуулна.

Бусад хүмүүсийн ажиллаж байгааг харвал итгэл найдвар төрүүлэхүйц нөхцөл байдал бий болно. 

Зүүдэндээ ажил хайвал санаж бодоогүй ажил хэргийн хүрээнээс ашиг гаргаж чадна. 

Зүүдэндээ ажилгүй үлдэж байвал өөрийн хүчинд итгэн тохиолдох хүндрэл бэрхшээлийг ажил хэргээ зохицуулж чадсанаар, өөдрөг сэтгэлээр даван туулна. Өөрийн ажлыг бусдад даалгаж байвал ажил хэргийн хүрээнд урагшгүй явдал тохиолдоно.

 Эмэгтэй хүн өөрийгөө гэрийн үйлчлэгчээр зүүдэлбэл тэр ямар ч сонирхолгүй ажилд хүч цагаа үрэх юм байна. 

Архи: Архи ууж байна гэж зүүдэлбэл гачигдал зовлон болно. 

Алчуур: Алчуур зүүдэлбэл захидал ирнэ.

 Азарга: Зүүдэндээ унага харвал сайн цаг ирж, та зүй ёсны хүндтэй байр сууриа олж чадна. 

Сайхан даага унаад давхиж байна гэж зүүдэлбэл таны нэр хүнд болоод нийгмийн байр суурь хамгийн онцгой байдлаар дээшлэх боловч энэ амжилт таны ёс суртахуун, зан төлөвийг буруу тийш нь өөрчлөх бололтой.

Догшин даага, унага зүүдэлбэл тансаг орчин таныг ихэмсэг, дээрэнгүй болгож, найз нөхөд танаас холдон хөндийрч, та болох бүтэхгүй зугаа цэнгэлээр хөөцөлдөнө. 

Азарга зүүдэлбэл та амжилтад хүрэх шинэ эхлэлээ тавина.

Амбаар: Шинэ, сайн үр тариа, улаан буудай, арвайгаар дүүрэн, эргэн тойронд нь мал сүрэг бэлчсэн амбаар зүүдэнд харагдах нь урт хугацаанд гилээн их амжилтыг илтгэнэ. 

Хэрэв амбаар хоосон бол таныг зовлон, азгүй явдал хүлээж байна. 

Алх: алхаар юм цохиод онохгүй байна гэж зүүдэлбэл санасан ажилд саад тохионо. 

Алт: Хэмхэрч, хугарсан алт мөнгөн эдлэл зүүдэлбэл хүссэн зорилгодоо хүрээд маш их сэтгэлээр унах болно. Энэ зүүд нь үнэнч нөхөд хүссэн зорилгодоо хүрээд маш их сэтгэлээр унах болно. Энэ зүүд нь үнэнч нөхөд удахгүй танаас урваж, ажил хэрэг зөвхөн таны мөрөн дээр л тохогдоно гэдгийг хэлжээ.

Алдар нэр: Өөрийгөө алдар нэрд гарч, хүмүүсийн танил боллоо гэж зүүдэлбэл ариун нандин хүсэл биелнэ. 

Алдар нэртэй хүмүүсийн хүрээлэлд байна гэж зүүдэлбэл таныг ажил мэргэжлийнхээ хувьд хурдан өсөн дэвжиж амжилтад хүрэхийг илэрхийлжээ. 

Арал: Цэвэр тунгалаг усаар хүрээлэгдсэн арал зүүдэлбэл сайхан аялал, ажил хэрэг амжилттай байхын шинж. Эмэгтэй хүнд ийм зүүд нь азтай гэрлэлтийг зөгнөнө. 

Нүцгэн арал аз жаргал, сайн сайхан байдлаа согтууруулах ундааны зүйлд хэт дурласнаас болж алдах болно. 

Арал дээр хүмүүс байхыг харвал нийгэмд илүү өндөр байр суурь эзлэхийн тулд тэмцэл явуулахыг харуулж байна. 

Амьтны арьс: Ямар нэгэн ан амьтны арьс харах нь маш сайн зүүд, дуртай ажилдаа зүтгэж, сайн сайхан байдалд хүрнэ.