Цаг үеийн мэдээ

Өвөрмонголын кино үйлдвэрийн төлөөллүүд Монгол Үндэсний кино урлагийн зөвлөлтэй 6 дугаар сарын 06-ны өдөр албан уулзалт хийлээ. Тус уулзалтад Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, МҮКУЗ-ийн гишүүд Б.Түмэн-Өлзий, Н.Уранчимэг, Н.Ганхуяг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ. 

Энэхүү уулзалтын хүрээнд Кино урлагийг дэмжих тухай хууль түүнийг дагаж албажсан журмуудын тухай танилцуулсан юм. Түүнчлэн Кино бүтээх зардлын буцаан олголтын журамтай танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. 

Уулзалтад Өвөрмонголын кино үйлдвэрийн дэд захирал, найруулагч, продюсер, бизнес хариуцсан менежер, “Lotus  пикчерс”-ийн гүйцэтгэх захирал болон ерөнхий менежерийн хамт 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.