Цаг үеийн мэдээ

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд “Манай хороо-Миний гудамж” аян өрнөж байна.

Тус аяны хүрээнд 2-р хорооны ажлын албанаас тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хүүхдийн тоглоомын талбайн хашаа хашлагыг будах, засаж сэлбэх, зэрэг ажлуудыг хийж байна.