Цаг үеийн мэдээ

Манай улсын хувьд сургуулийн орчинд 2006 оноос эхлэн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж үе шаттайгаар нэмэгдүүлсээр ирсэн. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан бол 2021 онд үдийн цайг үдийн хоол болгон өргөжүүлж 1500 төгрөгт багтаан халуун хоолоор бага ангийн сурагчдад үйлчлэх болсон юм.

Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд мэргэжлийн сургалтын байгууллагын дотуур байрны оюутнууд гээд нийт 730 орчим мянган хүүхдэд 1500-4300 төгрөгийн хоолоор үйлчилж байна. Нийт дүнгээр нь авч үзвэл 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын хоолонд 176.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.