Цаг үеийн мэдээ

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” драмын жүжиг найруулагч Б.Баатарын найруулгаар Улсын драмын эрдмийн театрт үзэгчдийн хүртээл болж байна.

“ТАМГАГҮЙ ТӨР” Монгол драмын жүжиг дуутай болжээ. Дууг Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэр дуулж, 135 дахь удаагийн тоглолтод ирсэн үзэгчдэд сонордуулав. Сонирхуулахад дууны клипний зураг авалт тун удахгүй эхлэх гэнэ. 

"Тамгагүй төр" жүжиг Их Британи улсын Лондон хотын "West End" театрын тайзнаа "Монгол хаан" буюу "Mongol Khan" нэрээр энэ оны 11 сараас эхлэн тоглогдох гэж буй билээ.