Цаг үеийн мэдээ

Соёлын яам , Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Соёлын орднууд хамтран “Соёлын сэргэлт 2023” аяныг Нийслэлд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус аян өнөөдөр ирээдүйн үйлдвэржилтийн дагуул хот болох Багахангай дүүрэгт зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын дарга Ф.Мөнхгэрэл, дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар болон дүүргийн удирдлага, иргэд оролцлоо. 

Удирдлагууд Багахангай дүүрэгт баригдаж буй 500 хүний суудалтай Соёлын ордны барилгын хөрөнгө оруулалт, ажлын явцтай танилцлаа.

Соён гэгээрлийн илтгэл:

СУИС-ын Соёлын сургуулийн соёл судлалын тэнхимийн багш Э.Энхсайхан “Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соёлын дархлаа” сэдвээр, 

Нийслэлийн СУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш “Улаанбаатар хотын Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж” сэдвээр, 

СУИС-ын Соёлын сургуулийн ахлах багш докторант М.Ганжаргал “Хотын соёл, Соёлын орон зай” сэдвээр тус тус иргэдэд зориулсан соён гэгээрлийн лекц, илтгэлүүд тавьж иргэдийн асуултад хариуллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх “Соёмбо” чуулгын уран бүтээлчид бүрэн хэмжээний тоглолтоороо дүүргийн иргэд, олон нийтэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүллээ.

Соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт:

СУИС-ын Соёлын сургуулийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч доктор М. Гэрэлмаа Ph.d “Соёл, урлагийн салбарын мэргэжилтэн” сэдвээр

“Шийдэл нэмэх” стратеги, маркетингийн агентлагийн үүсгэн байгуулагч, маркетер Д.Отгонбаяр “Маркетинг 2.0” зэрэг сургалтууд тус тус зохион байгууллаа.

Гэрэл зургийн үзэсгэлэн:

Иргэд олон нийтэд зориулан Улаанбаатар хотын музейн “Өөрчлөгдөж буй Улаанбаатар” үзэсгэлэнг гаргалаа.

Бүтээлч үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа:

Багахангай дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн гар урлаачид өөрсдийн бүтээлүүдээрээ үзэсгэлэн худалдаа гаргаж олон нийтийн хүртээл болголоо.