Цаг үеийн мэдээ

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/394 дүгээр захирамжийн дагуу  Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо,  Энхтайваны өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн зам талбайд орц гарц хаасан хашааг буулгаж, чөлөөллөө.