Цаг үеийн мэдээ

Чандмань суман дахь "Соёлын сэргэлт 2023" аяныг сумын соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид, соёлын төвийн суралцагч хүүхэд багачуул, багш нарын хамт мэндчилгээ дэвшүүлэн нээлээ.

Мөн 2022 оны шилдэг өвлөн уламжлагч 

Д. Цэрэндаваа, өвлөн уламжлагч Н.Хашзандан, Д.Бямбасүрэн нар оролцлоо.

Үйл ажиллагааны хүрээнд 

-"Хүндэтгэлийн тоглолт" нээлтийн арга хэмжээ 

-Соён гэгээрүүлэх аялгуут илтгэл: МУСГЗ, Соёлын элч, PhD., Б.Сувд, “Монгол хүн: Эрхэмлэн дээдлэх монгол хувцас ба нүүдэлчин ухаан” сэдвээр илтгэл тавьж

- “Монгол хувцасны нууц товчоо” соёлын өвийн баримтат кино

- “Монголын шилдэг соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэн

- "Монгол наадгай" боловсролын хөтөлбөр

- Урлагийн тоглолт  

- Нийтийн бүжиг

Мөн Чандмань сумын Орон нутаг судлах танхимтай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр  чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

1. “Соёлын биет бус өвийн бүртгэл, мэдээлэл арга зүй” СӨҮТ-ийн шинжээч О. Цэвэлмаа

2. “Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, анхан шатны цэвэрлэгээ, арчлан тордох арга зүйн сургалт” СӨҮТ-ийн Ерөнхий технологич Э.Батжаргал,

3. “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл, мэдээлэл арга зүй”, СӨҮТ-ийн бүртгэл мэдээллийн санч Н.Баасансамбуу нар сургалт зохион байгууллаа.