Цаг үеийн мэдээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь”  төслийн нэгжтэй  хамтран “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үр дүнд суурилсан бодлого, төсвийн төлөвлөлт ба иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хэрэгжүүлэх, салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургагч багш бэлтгэх” сургалтыг 2023 оны 06 сарын 05-07-ны хооронд Удирдлагын академийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газар, хэлтсийн дарга, Хөдөлмөр эрхлэх алба, тасгийн дарга, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүд нийт 160 гаруй албан хаагч хамрагдлаа. Сургалтаар албан хаагчид иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үр дүнтэй, чанартай үзүүлэхэд шаардлагатай мэдлэг чадвараа дээшлүүлэн цаашлаад сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах сургагч багшаар бэлтгэгдэж байгаа юм.  Сургалтын үйл ажиллагаанд ХНХ-ын сайд Х.Булгантуяа оролцож, салбарын хэмжээнд баримталж буй бодлого чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, албан хаагчдад амжилт хүслээ. Мөн сургалтын үеэр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр, “ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн зохицуулагч Б.Нинжин, ХХҮЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр нар оролцон мэдээлэл,танилцуулга хийлээ.