Цаг үеийн мэдээ

Хонь: Идэвхтэй өдөр. Урлагийн хүмүүс илүү бүтээлч байна. Таны дотоод ертөнц ер бусын өвөрмөц хүсэлтэй байх бололтой. Аливаад бүтээлчээр хандах мэдрэмж нь таныг сэтгэл татам болгоно. Гадаад нөхцөл байдал танд өндөр амжилт авчирна. Од эрхсийн нөлөө танд эрч хүч болон аз бэлэглэнэ.

Үхэр: Хэмнэл өндөртэй өдөр. Өнөөдөр ачаалалтай байх ч амрах талаар бүү бод. Аливаа зүйлийг хэтрүүлэх шинжтэй байна. Мөнгөө хамаагүй үрэхгүйн тулд өөрийгөө хяна. Өөрт байдаг тааруу зан араншингаа ил гаргахгүйг хичээ. Өөрийгөө сайн барьж, элдэв зугаа цэнгэлээс зайлсхий.

Ихэр: Амьдрах эрч хүч ихсэх өдөр. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гарга. Өөртөө шүүмжлэлтэй хандан, дутагдлаа засахад сайн үе. Зарим үед ганцаараа байж, цаашид юу хийхээ сайн төлөвлө. Гэр бүлийн харилцаанд бүх хүнийг амгалан тайван байлгах тал дээр анхаарал хандуулаарай.

Мэлхий: Эерэг өдөр. Ямар ч нөхцөлд та өөрийн үзэл бодолдоо бат зогсох нь зөв байна. Гэхдээ хууль эрхзүйн асуудалд болгоомжтой бай. Өрсөлдөгч нарын үйлдэлд оюун бодол болон зөн совингоо хослуулан ашиглаж дүн шинжилгээ хий. Өндөр эрх мэдэлтэй хэн нэгэн таны талд байна. Таны байр суурь дээшлэх бололтой. Таны зохион байгуулах авьяас илрэх боломжтой.

Арслан: Хуурмаг хандлага гарах өдөр. Эд баялгийн төлөө эрүүл мэндээ золиослох нь дэндүү харамсалтай гэдгийг өндөр настай болсон хойноо ухаарахгүйн тулд эртнээс зөв амьдралын хэмнэлийг бий болгоорой. Шаардлагатай бол мөнгө санхүүдээ ариг гамтай байгаарай. Танд мэдрэмжтэй байх шаардлага гарч байна. Өөрийн авьяас чадвараа харуулах гэж яарсны хэрэггүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байхыг хичээ.

Охин: Өнөөдөр эерэг хандлагатай өдөр. Гэхдээ хэн нэгний санаа бодлыг өөрчилнө гэдэг үнэхээр хэцүү байх болно. Хэрэгтэй өөрчлөлт хийнэ гэдэг нь зөвхөн түүнийг хүссэнээр болдог зүйл биш. Чухал дэмжлэг өгөх хүмүүстэй харилцаагаа сайжруул. Ажлын байрандаа аль болох тав тухтай байдлыг эрж хайх бололтой.

Жинлүүр: Өнөөдөр та эрч хүчээр дүүрэн байна. Од эрхэс танд зөв замыг заана. Мөрөөдлөө даган, шинийг сэтгэхээ бүү зогсоо. Харин хэн нэгнийг бүү дорд үз. Дураараа байх хүсэл ойр дотнын харилцаанд сөргөөр нөлөөлж, хайртай хүнээсээ гомдол сонсох бололтой. Харилцан ярилцаж, бие биеэ сонсоход цаг гарга. Хэрвээ та өөрийгөө зөв илэрхийлж чадвал шүүмжлэлээсээ илүү дэмжлэг хүлээж авах болно.

Хилэнц; Үр ашигтай ажиллах өдөр. Од эрхсийн нөлөөгөөр эрч хүч нэмэгдэх болно. Өөртэй итгэлтэй байдал өсөх бөгөөд таны тодорхой зорилго амжилтад хүргэх болно. Шинэ боломж гарах бөгөөд таныг урагш хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцоход бэлэн бай. Ялангуяа залуу хилэнцүүд тодорхой зорилго тэмүүлэлтэй байгаарай.

Нум: Холимог хандлага үргэлжлэх бөгөөд зарим үйл явдлаас болж таны сэтгэл дундуур байна. Таагүй байдлын шалтгаан нь таны завгүй ачаалалтай ажил байж магадгүй. Ойр дотнынхондоо хангалттай анхаарал тавьж чадахгүй байгаатай холбоотойгоор зөрчил гарч болно. Зарим өөрчлөлт магадгүй эрсдэлийг үүсгэх боловч хожим амьдралд эерэг нөлөө авчирна.

Матар: Амжилтад хүрэх зам саад бэрхшээлтэй байна. Гэхдээ та идэвх чармайлт гаргавал санасандаа хүрч чадна. Ажлын байраа амгалан тайван, тав тухтай байлгахыг хичээ. Хэт идэвх гарган, яаран дүгнэлт хийх хэрэггүй. Энэ өдөр алдаа гаргахгүйн тулд бусдын хэлэхийг сайтар сонс.

Хумх: Олон нийтийн үйл ажиллагаа таны хувьд хөгжилтэй байх болно. Найз нөхдийн цугларалт танд тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ. Од эрхэс ивээж байгаа тул таны хайр дурлалын амьдрал ер бусын байх болно. Амралтаа авч сонирхолтой газруудаар аялах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд анхаар. Энэ зуны аялал танд мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээх болно.

Загас: Завгүй өдөр. Чухал төслөө цаг хугацаанд нь амжуулахын тулд яаралтай шийдвэр гаргана. Өдөр тутам баримталдаг дэглэм асуудалд оруулж байгаа бол хэрэгтэй өөрчлөлтийг хий. Үр дүн нь таны хувьд гайхалтай байх боломжтой ажил хэргийн уулзалт болно. Мөнгө санхүүгийн хувьд баталгаа болж чадах бодит зүйлд хөрөнгө оруулалт хийх талаар анхаар.