Цаг үеийн мэдээ

Иргэний нисэхийн ерөнхий газраас “Чөлөөт агаарын замын хэрэгжилт” анхдугаар форумыг 2023 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Форумд ICAO, Ази, Номхон далайн бүсийн улсууд, IATA, CANSO-ын төлөөлөгчид болон Иргэний нисэхийн салбарын удирдлага, агаарын тээвэрлэгчид оролцоно.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн тушаалаар “Чөлөөт агаарын зам” олон улсын хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан.

Анхдугаар форумаар хэлэлцэх асуудал, хурлын зохион байгуулалтын талаарх онлайн уулзалтыг ICAO-ын Ази, Номхон далайн бүсийн төвтэй хамтран 2023 оны 7 дугаар сард хийхээр тохиролцож, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.