Цаг үеийн мэдээ

Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-ээс НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын гүйлгээг  Төрийн санд шилжүүлэхдээ "Монгол банкны Дансны нэгдсэн сан” дах  мэдээлэлтэй  тулган шалгадаг болсонтой холбогдуулан давхардсан тоогоор 41 мянган  иргэний  2022 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөг олгогдоогүй байна. 

Иймд буцаан олголтоо аваагүй байгаа иргэд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө дараах хоёр үйлдлийг амжиж хийгээрэй.

Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-д бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч банкнаас  "Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах; 

- Буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ   EBARIMT системд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  дотор гаргаж, баталгаажуулах;  

Дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол таны 2022 оны НӨАТ-ын  урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт буцаагдахыг анхааруулж байна.